Эротические рассказы

Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд. Алексей ТенчойЧитать онлайн книгу.

Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд - Алексей Тенчой


Скачать книгу
>

      Хүн өөрийн хүсэл шуналаас татгалзаж,

      Өөрийн БИ —г номхотгож байвал

      Тэр өөрөө өөрийнхөө эзэн нь болж

      Өөрийн БИ-г олно.

Будда Шагжамун.

      Бурядын ард түмэнд төвдийн анагаах ухаанаар анагаагч Балбар лам гэж хүн байдаг – Ямар маарамба гэж санана! Тэр бүх л амьдралаа эмчлэх шинжлэх ухаанд суралцаж байгаа нэгэн. Мөн тэрээр 253 тэр дундаа гэрлэхгүй, ганц бие явах сахил саваар хүртсэн Буддын шашны лам, – гэлэн хүн юм.

      Улааны комиссарууд Сибирьт хэлмэгдүүлэн орж ирж тэдэнтэй санал зөрсөн хүмүүс ба шашны хүмүүсийг баривлах буюу буудан алж эхлэхэд Балбар лам хөрш Хятад орон руу явахаас өөр аргагүйд хүрэв. Тэнд тэрээр хүмүүсийг үргэлжлүүлэн эмчлэх буюу өөрийн тангарагыг хатуу дагаж байв. Хятадад ч коммунистууд эрх мэдлийг гартаа авсан цаг үе ирэхэд зугтах газар үгүй болов. Шинэ засаг бүх шашин шүтлэгийг худал хуурмаг зүйл харин шашны хүмүүсийг «хөдөлмөрч ард түмний дайсан» гэж зарлав. Энэ бүхнийг энгийн ард олон урьд нь шашин шүтлэгт ямар хүч, хайр, итгэлээр хандаж байсан шиг коммунист удирдагч нарт тийм байдлаар итгүүлэхийн тулд хийжээ. Балбар лам өөртөө тустай байшин барин амьдарч, тэндээ залбирал уншин цаг хугацааг өнгөрөөдөг болов. Өөртөө анхаарал татуулахгүй нь тулд тэр тахилаа нуужээ, харин залбиралаа тэр тэгэхдээ тэргүй цээжээр мэддэг байлаа.

      Нэгэн өдөр хятадын коммунистууд түүн дээр ирж түүнийг «дайсны шашин шүтлэгийг» шүтдэггүй гэдгээ батлахыг шаарджээ.

      – Чи яагаад энд ганцаараа амьдарч байгаа юм? Чи гэрлэхгүй, ганц бие явах тангарагаа дагсан хэвээр л байна уу? Гэж хятадын коммунист ёжлон асуухад

      – Үгүй ээ. Гэрлэе гэж хүссэн ч царай муутай юм байлгүй нутгийн нэг ч бусгүй надтай хамт амьдрахыг хүсэхгүй байна. Гэж Балбар лам хариулав.

      – Гэр бүлтэй болоход чинь чамд нэг сарын хугацаа өгье, тэгэхгүй бол буудуулах болно шүү гэж түүнд ууртай санууллаа.

      Балбар лам бодолд дарагдлаа. Ламын сан санваар хүртэж байхдаа тэр гэр бүлтэй болохгүй, гэр бүлийн эцэг хүнд зайлшгүй тохиолддог зөвхөн өөрийн гэр бүлийн ашиг сонирхлын төлөө биш харин хүн бүхний төлөө адил зүтгэнэ гэж тангарагласан билээ. Бодолд дарагдсан чигтээ тэр өөрийн олон хүүхэдтэй хамаатан руугаа явлаа.

      – Ах минь надад хэлээч! Та ийм олон хүүхэдтэй хүн, энэ хэцүү үед тэднийг тэжээх их л хэцүү байхдаа

      – Харин тиймээ! Бид нар 70 үхэртэй байсан, коммунистууд «Ядуу хүмүүс идэх юмгүй байхад чи бусдаас баян амьдарч байна» гэж хэлээд л бүгдийг нь аваад явсан. Өөрсдөө миний малаар цэргээ хооллосон байж таарах вий. Бидэнд хамгийн муу үнээг үлдээсэн, тэр нь сүү ч өгөхгүй шүү. Би одоо хүүхдүүдээ яаж тэжээх болж байна? Яаж турсныг нь хар л даа, нүд л үлдсэн байгаа биз – гэж ах нь зовлонгоо хуваалцав.

      – Би танаас нэг юм гуйх гэсэн юм. Надад нэг хүүгээ өгөөч. Би өөрөө хүүхэдгүй хүн, харин нэг хүүг би хооллож бас сургаж чадна шүү.

      – Нэг гэр бүл юм чинь чи ав ав – гэж ах нь зөвшөөрөв.

      Балбар лам бүх хүүхдүүдийг цуглуулаад өөрийн өргөмөл шавь-хүүгээ сонгож эхлэв. Тэр хамгийн хүчтэйг нь биш харин нүд нь хамгийн гал цогтойг нь сонгож авав.. Түүнийг Жимба – өглөг гэдэг утгатай нэртэй хүү байв. Хэр сэргэлэн хүү вэ гэдгийг баттай мэдэхийн тулд тэр түүнийг шалгахаар шийдэв.

      – Хүүхдүүдээ миний таалгасан тааврыг таагаарай: «Нэг гэр бүлийн гурван охины нэгийг гэргийгээ болгохоор хүргэн болох залуу ирэв. Тэгээд тэднийг яг адил данханд, адил таглаатай бас адил хэмжээний усаар цай чанахыг санал болгов. Хэний цай түрүүлж буцалсаныг нь гэргийгээ болгоно гэв. Хэн түрүүлж цайг чанасан бэ: том, дунд эсвэл бага охин уу? Яагаад?» гэв.

      Хүүхдүүд таамаглаж эхлэхэд ганцхан Жимба шууд л: Бага нь гэж хариулав.

      – Яагаад?

      – Яагаад гэвэл том охин нь байнга л таглааг нь авч данх руу хараад байсан, дунд охин нэг л удаа харсан, харин бага охин эгч нарынхаа замд саад болохгүй гээд тайван суусаар байсан. Таглаа авснаар уур нь замхарч ус удаан буцалсан гэв.

      Ингээд Жимба Балбар ламынд амьдрах болов.

      Сарын дараа шалгах хүмүүс хүрч ирэв.

      – Чи соёлч хувьсгалтай яаж хөл зэрэгцэн явна? Манай агуу их Маог хэн ч хуурч байгаагүй шүү гэж ирсэн хүмүүс сүрдүүлж байв.

      – Тиймээ тийм. Би та нарын зөвлөгөөг даган гэр бүлтэй болохоор шийдсэн. Эхнэр олоогүй ч хүүтэй болсон шүү гээд бяцхан Жимба руу заав.

      Тэд түүн рүү хараад итгэсэн болоод гараад явав. Эсвэл зүгээр л түүнийг анхаарах сүүхээ байгаагүй байх. Залуу улс орны эрх ашгийн төлөө өөр бас их баялгийг ард түмнээс хураах ёстой, тэгээд ч «дахин хүмүүжүүлэх» дараалалд баян байсан хүмүүс, багш болон шашны хүмүүс бүгдээр зогсож байв.

      Ингээд Балбар лам өвс, танаар зовж шаналж байгаа хүмүүсийг эмчилж өөрийн бүх л амьдралаа хатуу чанга ёс жаягтай өнгөрөөсөн юм.

      Харин төрсөн Буряд оронд хийд дацанг сэргээж эхлэхэд, эх оронд нь түүний амь насанд аюул тулгарахгүйг Балбар лам ойлгоод туслахаар эргэн ирэв. Нэгэн өдөр түүнийг болон нэр хүндтэй хэдэн төвд лам нарыг нэгэн хөрөнгө чинээлэг гэр бүлд ном уншуулахаар урив. Лам нар өөрсдөө товолсон газраа хүрэлцэн ирэхээр тохиролцов. Тэд ирэхэд хашаан дотор


Скачать книгу
Яндекс.Метрика